Арилжааны банкууд дээр нийт 20 их наядын хадгаламж байгаагаас зөвхөн ам.долларын хадгаламж нь 4 их наяд төгрөгөөр илэрхийлэгдэж байгаа. “Эрдэнэс Тавантолгой” бондын арилжаанд аж ахуйн нэгжүүд илүү идэвхтэй оролцох боломжтой. Учир нь компаниуд бизнесийн мөчлөгтэйгээ уялдуулан мөнгөө үр ашигтай зөв байршуулах, илүү өгөөжтэй бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломжийг энэ бонд бий болгож өгч байна гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” долларын бонд 5.8%, төгрөгийн бонд 10%-ийн хүүг амлаж байгаа нь хадгаламжийн хүүгээс илүү өндөр өгөөжтэй. Тус бондын нэг гол давуу тал нь тодорхой хугацааны дараа хүүгийн ашгаа аваад буцаагаад зарж болно. Бондод байршуулсан хугацаагаараа хүүг тооцуулаад оруулсан мөнгөө буцаагаад авчихна гэсэн үг.
“Эрдэнэс Тавантолгой” бонд нь Засгийн газрын бондоос баталгаа, өгөөжөөр илүү гарна уу гэхээс дутахгүй. Бид зөвхөн дотоод зах зээлээ гол тоглогч гэж харахгүй байгаа бөгөөд гол зорилго маань гадаадын хөрөнгө оруулагчдыг өөрийн хөрөнгийн зах зээл рүү оруулж ирэх явдал.
Зөвхөн БНХАУ-ын хөрш буюу газарзүйн давуу талтай гэдгээрээ бус нэмүү өртөг шингээх, боловсруулах,баяжуулах үйлдвэрүүдээ байгуулах зэрэг ажлууд энэхүү бондоор босгосон хөрөнгө оруулалтаар шийдэгдэж байгаа нь илүү чухал зүйл юм. Ярилцсан З.Боргилмаа
“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасантай уул уурхайн бүтээн байгуулалтад зориулах хоёр их наяд төгрөгийн санхүүжилтийг дотоодын зах зээлээс босгож буй “Эрдэнэс Тавантолгой” бонд болон уул уурхайн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн орчин зэрэг асуудлаар ярилцлаа.
Уул уурхайн салбарын бүтээн байгуулалт маш өндөр дүнтэй хөрөнгө оруулалт шаарддагаараа онцлогтой. “Эрдэнэс Тавантолгой” ХК анх удаа ам.долларын бонд гаргаж, дотоодоосоо санхүүжилт босгож байна. Цааш цаашдаа Монголын санхүүгийн зах зээлээс уул уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх эх үүсвэр татах нөөц боломж хэр харагдаж байна вэ?
Цаашдаа банкны реформ, стратегийн орд газруудын давхар бүртгэл, төрийн өмчийн хувьчлал зэрэг хөрөнгийн зах зээлийн хөгжилд хүчтэй нөлөөлөхүйц ажлууд эрчимтэй өрнөхөөр байгаа нь манай хөрөнгийн зах зээлийн төдийгүй Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд хүргэх боломжтой гэж харж байна. Ярилцсан З.Боргилмаа
Монголын хөрөнгийн зах зээл сүүлийн үед маш их идэвхжиж эхэллээ. Үүнд чухам юу нөлөөлөв өө?
Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ энэ сард анх удаа дөрвөн их наяд төгрөгийг давж түүхэн дээд хэмжээндээ хүрсэн бол зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэгч Топ 20 индекс энэ оны дөрөвдүгээр сард мөн түүхэн дээд хэмжээндээ буюу 37000 нэгж давсан. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн гэж үзэж байна.