НЭМЭЛТЭЭР ГАРСАН ХУВЬЦААНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН
АРИЛЖААНЫ ЗАХИАЛГЫН ХУГАЦАА ДУУСЛАА...
ЗАХИАЛГЫН ТОО
Захиалагчийн үнийн дүн
“Мандал Санхүүгийн Нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга
"ТОРОНТОГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ ЭРДЭНЭ РЕСУРС НЬ МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХ ГЭЖ БАЙНА"
Бид Эрдэнэ Ресурсийн хувьцаанаас авч, стратегийн хөрөнгө оруулагчаар оролцох шийдвэрээ гаргалаа.
Алтны орд нь Жорк стандартын дагуу нээгдсэн, Алт учраас ямар нэг тээвэр, хил гаалийн хүндрэл байхгүй. Мөн үнэ одоогийн түвшинд байхад өртөг хамаагүй бага учраас их ашигтай төсөл гэдэг нь харагдаж байна.
Төслийн талаар зарим мэдээллүүд. 1. Монголын Хөрөнгийн бирж болон Канадын бирж дээр давхар бүртгэлтэй алтны хувьцаат компани. Одоогоор гадаад, дотоодын 6,000 хөрөнгө оруулагчтай. Ялангуяа гадны хөрөнгө оруулалтын сангууд ч орсон байна; 2. Бусад хайгуулын шатандаа байгаа компаниудтай харьцуулахад ашиглалтын лицензээ авсан, орд газар болон борлуулалт нь тодорхой төсөл. Мөн өндөр агуулга бүхий (3.7 гр/тн) нөөц, боловсруулах өртөг бага зэрэг давуу талуудыг дурдаж болох юм; Нэмж хэлэхэд, компанийн орлого дэлхийн зах зээл дээрх алтны ханшаас шууд хамаарна. Хэрэв алтны ханш унавал төслийн өгөөж буурч болно. Аливаа хөрөнгө оруулалт нь эрсдэл дагуулж байдаг учраас сайтар судалгаа хийх нь зүйтэй гэж зөвлөмөөр байна.
"Эрдэнэ Ресурс" Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал
"БҮГДЭД ӨНДӨР ӨГӨӨЖ ХҮРТЭЭХ ХҮСЭЛ МИНЬ"
25 ЖИЛИЙН ТУРШ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТСААР ЯВААГИЙН ГОЛ НУУЦЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА.
Бидний нээн илрүүлсэн нээлтүүд нь хөрөнгө оруулалтын хувьд өндөр үр өгөөжийг өгөхөөс гадна орон нутгийн иргэдэд ихээхэн ач холбогдолтой, үнэ цэнийг бий болгох боломжтой.
Бид олон улсын хөрөнгө оруулагчдыг татаад зогсохгүй нийт монголчуудад нээлттэй, ил тод бизнес болох зорилгоор 2018 онд Монголын хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлсэн. Энэ ажил маань ч амжилттай болж өдгөө бид 6000 гаруй монгол хувьцаа эзэмшигчтэй болсондоо сэтгэл хангалуун байдаг. Бид Монголын иргэдэд баялгийн салбарынхаа хөрөнгө оруулалтад оролцох боломжийг олгосондоо баяртай байна.
Цаашид “Эрдэнэ ресурс”-ийг Монгол инженерүүдээр удирдуулж, Монголчууд дийлэнх хувьцааг нь эзэмшдэг, олон улсын эрдсийн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий, жинхэнэ Монголын уул уурхайн компани болгох нь миний чин хүсэл.
БиДиСек ҮЦК-ийн гүйцэтгэх захирал
"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД 2021.10.04-08-НЫ ХООРОНД НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА.
2021 оны 09-р сарын 28-ны өдөр Хөрөнгийн зах зээлийн Зохицуулагч байгууллага, мэргэжлийн оролцогч байгууллагуудад "Эрдэнэ Ресурс ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ийн Монголын хөрөнгийн биржид нэмэлтээр гаргаж буй хувьцааны танилцуулга хийлээ.
Тэргүүлэгч андеррайтер "БиДиСек ҮЦК" ХК нь "Эрдэнэ Ресурс ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК-ийн нэмэлт хувьцааг олон нийтэд санал болгох ажиллагаанд хамтрахаар "Таван Богд Капитал ҮЦК" ХХК болон "Мандал капитал маркетс" ХХК үнэт цаасны компаниудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.